Тухай

Бүлхэмийн тухайд

4-р зүйл. Хүн буюу Бид номын бүлхэм хэмээх ойлголтын тухай.
  1. Хүн төрөлхтний оюун санааны ерөнхий чиг хандлага, ухамсрын төлөв байдлын сөрөг өөрчлөлтийн тухай сэрэмжлүүлэн сануулсан Хүн буюу Бид номын утга агуулгад нийцүүлсэн, хүн төрөлхтний хүн чанар хүнлэг сэтгэл -ийн алдагдал буюу ёс суртахууны доройтлын зэргэмжийг төвшитгөн шинэчлэх нэгэн өвөрмөц аргыг эхлээд дэлхий даяар сурталчлан таниулах, улмаар түгээн дэлгэрүүлэх нь тус номын бүлхэмийн үндсэн зорилго байна.
  2. Хил хязгаар, хэл соёлын ялгааг үл хамаарах Оюун санааны шинэ бүс бий болгох зорилготой тус бүлхэмд хүсвэл дэлхийн иргэн хэн ч нэгдэж болох ба нас хүйс, шашин шүтлэг, үндэстэн угсаатан, хөрөнгө чинээ үл харгалзах нийтлэг зарчимтай байна.
  3. Уг номын бүлхэмд одоогоор зөвхөн Хүн буюу Бид номыг уншсан уншигчид, хандагчид хамрагдаж байгаа ба номын үзэл санааг ухаж ойлгосон, цаашид дагаж дэмжих хувь хүмүүс болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын байгууллагууд нэгдэх боломж нь нээлттэй байна. Мөн бүлхэмийн зүгээс түгээж буй Serengy Era, Serengy humanity хэмээх нэн шинэ үзэл онолыг хүлээн зөвшөөрсөн, дагахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байх нэгэн сошиал флатформыг бид үүсгэн байгуулсан ба судалгаа хөгжүүлэлтийн ажлууд нь ид хийгдэж байна.
  4. Бүлхэмийн нийт хандагчид оюун санаагаараа эвлэлдэн нэгдэх нь олон ургальч үзэл санааны хоорондын үл таацлуудыг зөөллөж эерүүлэх, харилцан ойлголцол үүсгэх, нэгтгэж болох төстэй санаануудыг хамтарч хөгжүүлэхэд тустайгаас гадна цаашлаад ухамсарт ёс зүйд тулгуурласан Шинэ ухамсар-ын ахуйлаг бус сэхээлэг төлөвийг хамтаараа мөрдөж Амьдрахуйд биежүүлэх тухай цоо шинэ ойлголтыг агуулж буй хэрэг юм. Энэ нь нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэн зөвшүүлэхэд нэн тустай жишиг болно.
  5. Номын бүлхэмийн хэтийн зорилго нь Сэрэнги үзэл санаа-г дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх, улмаар үндэстэн дамнасан хөдөлгөөнүүд өрнүүлж нийгэмд эзлэх Сэрэнги хүмүүсийн давхрагыг нэмэгдүүлэх явдал байх болно. Үр дүнд нь байгалиас илгээгдсэн ёс зүйт дотоод ухамсар-ыг дэмждэг хүмүүнжсэн нийгэм-ийн багавтар бүтцийг энэ амьдрахуйд цогцлоон босгохоос гадна уг бүтэц нь өөрөө ирээдүйн хүн төрөлхтний дагаж мөрдөх нийгмийн сэтгэлзүйн шинэлэг хэв шинжийг олон нийтэд жишээлэн таниулах гол объект нь болох ёстой, хэмээн ойлговол зохино.
Copyright © 2026