Тухай

Тэргүүн хөтчийн тухайд

5-р зүйл. Тэргүүн хөтөч хэмээгдэгч хэн болохын тухайд.
  1. Хүн буюу Бид номыг анхлан буулгасан, эх хувийг нь бэлдэж ном болгон хэвлүүлсэн, улмаар номын дотоод агуулга, үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд бусад нөхдийн хамтаар хичээн зүтгэж буй Монгол улсын иргэн Эгшиглэн овогт Баасанжавын Наранбаатар гэдэг хүний бий болгосон номын бүлхэмийн хүрээнд хэрэглэгдэх тусгайлсан нэрийг Тэргүүн хөтөч гэнэ. Энэ оноосон нэрийг зөвхөн уг номын зохиогч Б.Наранбаатарт хамаатуулан хэрэглэнэ.
  2. Тэргүүн хөтөч гэгдэх энэ нэр гагцхүү номын бүлхэмийн хүрээнд хэрэглэгдэнэ. Бусад газар, бусад үед энэ нэрийг хэрэглэхийг хориглоно.
  3. Уг номын үзэл санааг дэмжин бий болсон ТББайгууллага болон бусад ААНэгжүүдийн УЗөвлөлд Тэргүүн хөтөч байх эсэх нь тухайн байгууллагуудын дотоод дүрэм журмын хүрээнд шийдэгдэнэ.
  4. Тэргүүн хөтөч уг номын бүлхэмийг ерөнхийд нь удирдахаас гадна бүлхэмд нэгдсэн шинэ хандагчдыг өөр өөрсдынх нь удмын буурлуудтай нь холбох амлагаа холболт хийж өгөх үндсэн үүрэгтэй байна.
  5. Номын бүлхэмийн үйл ажиллагааны билэг тал-ыг Тэргүүн хөтчөөр удирдуулсан бусад Хөтчүүд хариуцан гүйцэтгэнэ. Тэд: Тэргүүн хөтөч, Хөтөч, Дагуулагч хөтөч, Чиглүүлэгч хөтөч гэсэн эрэмбэ зиндаатай байна.
  6. Номын бүлхэмийн хөтчүүд бүлхэмээс зохион байгуулж буй арга тал-ын үйл ажиллагааны дотоод асуудалд оролцохгүй байх үүрэгтэй.
Copyright © 2026