Тухай
Чиглүүлэгч хөтчийн тухайд
7-р зүйл. Чиглүүлэгч хөтөч хэмээгдэгч хэн болохын тухайд.
- Хүн буюу Бид номын утгыг бүрэн ойлгож ухсан, номын нөлөө хаялгыг өөрийн сүнсээр мэдэрсэн, тэрчлэн дотоод агуулга болон ерөнхий санаануудыг нь жижгээс нь том хүртэл нь бүрэн мэддэг болсон хандагчийг бүлхэмийн Чиглүүлэгч хөтөч-өөр томилон ажиллуулна.
- Чиглүүлэгч хөтчийн үндсэн үүрэг нь уншигчаас хандагч болохоор бэлдэж буй хүмүүст голлон туслах, чиг хандлагыг нь тодруулах, бүлхэмийн зорилго чиглэлийн тухай урьдчилан танилцуулж байх, тэрчлэн тухайн уншигчдын сэтгэлзүй болон дотоод мэдрэмжийн талаар судлах, хэт хий горьдлого үүсэх үүсгэхээс урьдчилан сэргийлэх, мөн хандагч байх энгийн хүн байхын гол ялгаа болох ёс зүйт дотоод ухамсрын тухай заавал мэдүүлэн тайлбарлаж байх зэрэг үүргүүдийг хүлээсэн хүн байна.
- Чиглүүлэгч хөтчийн ажиллах хүрээ нь Хүн буюу Бид номын уншигчдын бүлхэм болон www.serengy.net дотор багтах уг номыг уншсан хүмүүсийн бүлхэм дотор байна. Тэрчлэн ном уншаагүй хүмүүсийг ятгах, тэдэнд нөлөөлөх гэж оролдох, номын тухай эерэг сөрөг ямар нэг зүйл ярих тэрчлэн номын дотоод нууцуудыг дэлгэх зэрэг хориглосон журмуудыг мөрдөх болон мөрдүүлэх нь Чиглүүлэгч хөтчүүдийн үүрэгт багтана.
- Номын үзэл санааг хэн нэгэн санаатай болон санамсаргүйгээр гуйвуулсан, хэсэгчлэн тасдаж үндсэн утгыг нь өөрчилсөн, олон нийтэд илт сөрөг ойлгогдохоор тайлбарласан, шашны болон бусад сэдвүүдийн хүрээнд зөвшөөрөлгүй ашигласан зэрэг зүй бус үйлдлүүдийг сошиал орчин дотор өөрийн боломжийн хэмжээнд хянах, судлах, хэрэгтэй бол бүлхэмийн нэрийн өмнөөс харьцах, хариу тайлбар хийх зэргээр зохицуулж байх нь мөн чиглүүлэгч хөтчүүдийн эрх үүрэгт багтана.
- Номын бүлхэмийн удирдлагын шийдвэрээр томилсон Сэрэнги медиа багийн гишүүдийг албан ёсоор Чиглүүлэгч хөтөч-ийн зэрэгт хамаатуулна. Эдгээр гишүүд бие дааж эсвэл багаар ажиллаж болохын дээр бүлхэмийн үйл ажиллагааг төлөөлж сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байна.